
Цахимаар сонгуульд оролцох боломжийг мэргэжилтнүүдээс бүрдсэн баг эрэлхийлж эхэллээ
Өчигдөр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025.01.14-ний 03 тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн Мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бүрэлдэхүүн анхны хурлаа хийлээ.
Хурлаар хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх багийг бүрдүүлэх хүсэлтээ ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Бум-Очир холбогдох байгууллагуудад илгээсэн тухай бид мэдээлсэн. Бүрэлдэхүүнд ГХЯ, СЕХ, И-Монгол зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл болон цахим салбарт өөрчлөлт, үр дүн гаргасан мэргэжилтнүүд ч багтжээ. Тухайлбал, тус бүрэлдэхүүний нарийн бичгээр "Д-Парламент" өргөдөл, гомдлын системийг санаачлагч Б.Өлзийбат сонгогдсон байна. Ийнхүү бүрэлдсэн мэргэжлийн баг бүрэлдэхүүн мэдээллээ солилцож, ажлын төлөвлөгөө, цаашид хэрхэн ажиллах талаараа дэлгэрэнгүй ярилцлаа.
Олон улсад сонгуулийн санал хураалтыг биечлэн, цахим, шуудангаар өгдөг жишиг бий. Үүнийг үе шаттайгаар нэвтрүүлсэн талаар мэргэжилтнүүд ярьж байлаа. Хилийн чанад дахь монголчуудын хүсэлт дээр үндэслэн хийгдэж буй энэ ажил манай улсын цахим салбарын хөгжилд том дэвшилт авчрах юм.
Ахлагчаар Д.Бум-Очир, гишүүдээр Ж.Золжаргал, Б.Уянга, Б.Пунсалмаа, Б.Мөнхсоёл, С.Цэнгүүн, Ж.Галбадрах нар ажиллахаар ба Uyanga Bold Бадамдоржийн Пунсалмаа , М.Мөнхсоёл,С.Цэнгүүн, Ж.Галбадрах нар ажиллахаар ажлын хэсэг бүрдэж анхны хурлаа өнгөрөгч Даваа гарагт хийсэн байна.