2025.05.13

А.Ариунзаяа: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөрөө хариуцлагатай төвлөрүүлдэг байгууллагуудыг урамшуулах хэрэгтэй

УИХ-ын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхуралдаан /2025.05.13-ны өдөр боллоо.

Энэхүү асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийллээ. 

Би тус ажлын хэсэгт орж ажилласан. Бидний хамгийн гол дүгнэлт юу вэ? гэхээр хууль тогтоомжийн хүрээнд цаасан дээр буулгасан зүйл заалтууд байгаа. Гагцхүү хэрэгжилт бол маш муу байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хангах тал дээр хүртэл маш олон зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулиараа ч тэр, хүний эрхийн хуулиараа ч тэр бусад зохицуулалтаар оруулсан байдаг. Төрийн албаны тухай хууль ч байдаг юм уу? Бүхий л зохицуулалтуудыг бий болгосон ч эргээд хэрэгжилт маш муу байдаг. Наад захын жишээ гэвэл 25-аас дээш ажилтантай ААН байгууллагууд нийт ажилчидынхаа 4/1-д хөгжлийн бэрхшээлтэй ажилчин ажиллуулах үүрэг хүлээж байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлж  байгаа байгууллагын тоог авч үзвэл маш бага.

Өмчийн төрлөөс үл хамаарч 25-аас дээш ажилтантай ААН байгууллага нийт ажлын байрныхаа 4 хувиас доошгүй ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2-т заасан байгаа. Хэрэв ажиллуулаагүй бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү төлбөрийг төвлөрүүлдэг. Энэ сангаасаа дамжуулаад эргээд хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амжиргааг нь дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүд явуулдаг. 25-аас дээш ажилтантай ААН албан байгууллагуудын тоог аваад үзвэл 43,000 аж ахуй нэгж байгууллагаасаа 8,000 орчим ААН байгууллага 25-аас дээш ажилтантай. Гэтэл 800 хүрэхгүй аж ахуй нэгж байгууллага энэ төлбөрийг хөдөлмөр эрхлэх санд төвлөрүүлж байгаа юм.

Тэгэхээр маш хариуцлагатай байгууллагууд бол байдаг. Тэдгээр байгууллагуудын ажлыг ачааллыг энэ 04 сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой нэмэгдүүлж байгаа. Гэтэл хариуцлагатай төлж байгаа хүмүүсээ бид урамшуулдаггүй, чөлөөлдөггүй ямар нэгэн бодлогын арга хэмжээ авдаггүй мөртлөө төлдөггүй хүмүүсээ бид хуулиа биелүүлэх тал дээр анхаарч, хариуцлага тооцох арга механизм огт байдаггүй юм. Тэгэхээр хуулийг хэрэгжилтийг хангуулах дорвитой арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага байгаа юм. 

Гишүүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа