Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2023.06.23

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга П.Анужин ажиллаж байгаа бөгөөд чуулганы хуралдаанд хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.