2023.06.19
П.Анужин: Тэтгэвр тогтоохдоо дараалсан 7 жилийг 5 жил болгосон заалт орсон
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2023.06.19/ боллоо. Хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга, уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч П.Анужин мэдээлэл өглөө.
Тэрээр, 2023 оны нэгдүгээр сард Нийгмийн даатгалын багц хуулийн Засгийн газрын эргэн татсан хоёр хууль шинэчлэн найруулагдаад УИХ-д өргөн барьсан. Чуулганы хуралдаанаар уг хуулийн хэлэлцэх эсэхийн хэлэлцээд орон даяар иргэддээ Нийгмийн даатгалын багц хуулийг танилцуулж мөн ҮЭБ, АОЭНХ,Залуучуудын холбоо, сайн дурын даатгал төлөгчид гээд нийгмийн бүх давхаргынханд уулзалт хийж танилцууллаа.
21 аймгаас 11 аймагт хэлэлцүүлэг хийж, иргэдийн саналыг авлаа. D.Parlament зэрэг цахим хаягаар дамжуулан нийт 30 орчим мянган иргэдээс энэ хуулийн төслийн талаарх саналыг авч, багцалж зарчмын зөрүүтэй санал гаргаж, ажлын хэсэг дээр нэгтгэн ажиллаж байна.
Тэтгэврийн рефорум хийнэ гэж олон жил ярьсан ч хийж чадаагүй. Иргэдийн зүгээс 7 жилийг 5 жил болгох талаар иргэд санал хэлж байна. Үүнийг 2 талтай гэдгийг ярьж хэлсээр ирсэн. Иймд 5 жилээр төлөх дээд хэмжээг тогтоож өглөө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй адилтгах хувь хэмжээтэй сайн дураараа даатгал төлж болно гэсэн хязгаарлалт оруулсан. Дараалсан 7 жилийг 5 жил болгосон. Иргэдийн хувьд зөрүүг нөхөж олгох уу гэж их асууж байна. Хуульд зөрүүг олгохоор тусгалаа.
Мөн тэтгэврийн сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах ёстой. Сангийн орлого жил бүр буурсаар байгаа. Улсын төсвийн татаас нэмэгдэж байгаа гэсэн бодит статистик байгаа. Монгол Улсад өнөөдөр 223 мянга орчим малчид байна гэж үздэг. Малчдын 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, хамрагдалт бага байна. Иймд хуулийн төсөлд малчин нийгмийн даатгалаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл улс 50 хувийн төлж өгнө гэсэн заалт орлоо.Энэ нь нэг талдаа сангийн үйл ажиллагааг дэмжих нөгөө талдаа малчдын ирээдүйн баталгааг хангах ийм суурь заалт орлоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn