2021.05.13

Б.Бат-Эрдэнэ: Сангуудын менежмент, удирдлага тогтолцоотой холбоотой асуудлууд дээр анхаарч, ажиллах ёстой

УИХ-ын өнөөдрийн \2021.05.13\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Манай орон асар их баялагтай. Зөвхөн Оюутолгойтой холбоотой асуудал дээр 2008 оноос хойш хэл ам, хэрүүл, тэмцэл хийж байгаа. Хамгийн сүүлд олон жил Монгол улсын сан хөмрөгт орох ёстой 1 тэрбум төгрөгийн татварыг Рио-Тинто кампаниас авч, иргэддээ өглөө. Эрдэнэтийн 49 хувийг луйврын аргаар авсан байсныг төрийн мэдэлд эргүүлэн авч Монгол улсын гэр бүлүүд, аж ахуй нэгжүүдийн  цахилгаан, усны мөнгийг тэглэлээ.

Үүнээс ямар их боломж бидэнд байгааг харж болно. Ийм зүйл дээр судалгаа хийсэн үү? Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байна. Сангуудын менежмент, удирдлага тогтолцоотой холбоотой асуудлууд дээр анхаарч, ажиллаж байна уу? Жишээ нь Капитал банктай холбоотой Ундармаагийн асуудал байна. Иймэрхүү маягаар зальтай хүмүүст луйвардуулсан асуудал дээр хариуцлага тооцож байна уу? Миний хувьд иймэрхүү асуудал дээр байр сууриа илэрхийлсээр ирсэн. Нийгмийн даатгалын сангууд дээр ямар хяналттай ажилладаг вэ?

Гишүүний асуултад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ асуудлыг цогцоор нь шийдэх ёстой

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn