2021.05.18

П.Анужин: Нийгмийн даатгалын багц хуулиудыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.05.18) 11 цаг 12 минутад эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн П.Анужин

Хүмүүсийн өдөр тутмын талх, хэтэвчтэй холбоотой том хууль бол даатгалын тухай хууль. Энэ сан ямар байгааг бид мэдэж байгаа. Ковидын үед энэ зөв зүйл дэмжиж байна. Гэхдээ том зургаар харвал амь аргацаасан ажил. Иймд даатгалын тухай хуулиудыг яаралтай горимоор оруулж ирэх хэрэгтэй. Энэ чуулган дээр яаралтай горимоор олон асуудлыг хэлэлцэж шийдэж болдог юм байна.

Өнөөдөр хөгшчүүлийн амнаас тэтгэвэр бага байна, өвдсөн хүн бүрийн амнаас хандив гуйсан зүйл их гарч байна. Энэ асуудлыг эр зориг гаргаад яагаад хийхгүй байна вэ? Шалтгаан нь юу вэ? Хуулийг өөрчлөх боломжтой үе үеийн засгийн газар, Их хурлын гишүүд гарч ирлээ. Үүний цаана ямар эрх ашиг байдаг вэ? Тогтолцоог өөрчилнө гэж ярьж байна. Үүнээс өмнө хийх ажил их байна. Нийгмийн даатгалын сангаас алдсан мөнгөө эргүүлэн авах ямар ажил хийж байна вэ? Иргэдийн өвдөхөөрөө даатгалаас мөнгөө аваад эмчлүүлэх боломжтой даатгалын багц хууль хэзээ орж ирэх вэ?

Түүний асуултанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn