2023.06.08
Б.Энхбаяр: Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах төсөвт өртгийг нэмэгдүүлэх боломжтой юу
Монгол Улсын Их хурлын 2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Энэ таван газар сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулна гэсэн байна. 10 сая доллар 35 тэрбум төгрөг. 640 хүүхдийн нэг сургууль 11 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гэтэл энэ мөнгөөр 3 сургууль барих төсөв байна. Үүнийг нэмж болох уу? Манай БЗД-т нэг ч сургууль барьж чадахгүй юм байна. Миний бие сангийн яам болон,БСШУЯ-нд 22-р тойрогт газар нь чөлөөлөгдсөн, дэд бүтэцтэй 7 байршил 4 сургууль, 3 цэцэрлэг барих санал хүргүүлсэн. 92 тэрбум төгрөг болж байсан.
Манай тойргийн тухайд 1 хүүхдэд ногдох сургуулийн хүртээмжээр улсын хэмжээнийд сүүлд орж байгаа. Огт сургууль цэцэрлэггүй 2 хороо бий. Ийм тулгамдсан газар сургууль, цэцэрлэгтээ болгох төсөв нэмж болох уу? Дүнжингараваас цааш 3 км д 1300 хүүхдийн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох учиртай. Хэзээ орох вэ. Манай 25,26-р хорооны хүүхдүүдийг сургуульд нь өгөх автобус хэрэгтэй байгаа. Үүнийг шийдэх боломж байна уу?
Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn