Ж.Бат-Эрдэнэ: Мал аж ахуйг эргэлтэд оруулж, малчдыг идэвхжүүлэх хэрэгтэй байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.22/ хуралдаанаар Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Малын генетик нөөцийн тухай хууль батлагдаад жил болох гэж байна. Энэ хуулиуд олон улсын жишиг тэр тусмаа олон улсын мал амьтны байгууллагаас олгосон дүрмийн дагуу хийгдсэн хууль болсон. Хэрвээ энэ хуулиа чанд мөрдөх юм бол бид олон улсын түвшинд наймаа хийх боломж нөхцөл хангагдсан.
30 сая доллар үүний суурийг хангах хүрээнд ашиглагдах байх гэсэн ойлголттой байна. Малын эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцооны бодлого дүрэм журмыг сайжруулахад 5 сая доллар, Малын өвчний тандалт хяналт, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах 9 сая , Мал эмнэлэгийн цахим үйлчилгээг сайжруулах 4 сая доллар , Малын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад 2 сая гээд 20 сая долларын ажил байна. Эдгээр ажлууд яг дээрх хуулийн дагуу хийгдэж байгаа ажлууд мөн үү? Ямар үр дүнд хүрэх вэ?
Малчдыг бизнесд бэлдэх талаас нь бид анхаармаар байна. Бид малчиддаа мөнгөжих тодорхой хэмжээний малаа эргэлтэнд оруулах бололмж бололцоог нь олгож мал аж ахуйгаа хөгжүүлэх хандлагыг сайжруулмаар байна. Бид наана нь хууль онол яриад байдаг. Энэ хүмүүст малаа бизнес болгох тогтолцоог бий болгож өгмөөр байна. Нэн тэргүүнд малыг хөлөөр нь гаргах гэдэг ч юм уу энэ хүмүүсийг сэдэлжүүлж идэвхижүүлмээр байна.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.02
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан