2018.02.02

Л.Оюун-Эрдэнэ: Чингис хаантай холбоотой асуудлыг тойргийн асуудал гэж ярьж байгаад харамсаж байна

Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Их хурлын хурлын дэд дарга, зарим гишүүд Чингис хаантай холбоотой асуудлыг тойргийн асуудал гэж харж байгаад үнэхээр харамсаж байна. Чингис хаан нэртэй бонд гаргалаа, архи тамхи..гаргалаа. Энэ асуудлыг явцуу харж болохгүй.

Өвөр Монголын Ордос хотод 100 га том талбайд Чингис хааны бүтээн байгуулалт хийсэн жилд 2 сая жуулчин очиж байна. Өнгөрсөн жил БНХАУ-ын Баян нуурт   88,8 метр өндөр Чингис хааны музей байгуулсан. Бид ажил хэрэгч биш хандаж ирсэн учраас өнөөдрийг хүсэн дорвитой ажил хийгээгүй байна.

Аюулгүй байдлын байнгын хорооны протокол байгаа. Зам тээврийн яам, Аялал жуулчлалын яаман дээр хийгдсэн техник эдийн засгийн үндэслэлийг нь харуулж байж худал мэдээллийг залруулаад явж байна.