2019.12.06

Ц.Гарамжав: Гадны хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт ямар үр дүн гарсан бэ?

Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Эрүүл мэндийн салбарыг хуулиараа дэмжиж төсөв хөрөнгийг сүүлийн жилүүдэд хангалттай тавьж байна гэж харж байна. Гадна дотны зээл тусламж эрүүл мэндийн салбарт их орох юм. Хөрөнгө оруулалтын үр дүн юу вэ?

Сонгинохайрхан дүүрэгт ганц жишиг эмнэлэг барих бус өнөр хороололд 30 жил хөөцөлдсөн ганц эмнэлэг баригдаж эхэлсэн. Тоног төхөөрөмжийг нь 2018 оноос эхэлж хөөцөлдөөд барсангүй. 2020 онд энэ эмнэлэг ашиглалтад орвол танайхаас яаж туслах вэ? 

Эрүүл мэндийн даатгалын сан 500-600 тэрбум төгрөгтэй болсон гэсэн. Эмийн жагсаалтад орсон эмүүдийг хассан гээд ахмадууд гомдолтой байна. Энэ жагсаалтаа эргэж нэг хараач. 400 тэрбум төгрөгөөр ямар тодорхой ажлууд хийх юм бэ?