2019.09.12

Д.Оюунхорол:Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах нь маш чухал асуудал

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.09.12) хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг  хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь маш чухал асуудал.  Тиймээс энэхүү гэрээ хэлэлцээрийг дэмжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын хүн ам ихтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хамруулах боломжтой юу ?