2019.03.22

А.Ундраа: Дархан чиглэлийн автозам барихыг дэмжиж байна

АБГББХ-ын хурлаар Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа асуулт асууж, хариулт авлаа

Манай Засгийн газраас гаргаж байгаа тодорхой шийдвэр гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа эсэхэд эргэлзээтэй байна л даа. Гадаад төдийгүй дотоодын хөрөнгө оруулалтын ерөнхий орчин маш чухал байна. Татварын хууль хэлэлцэж байгаа яг энэ цаг үед Азийн хөгжлийн банкны 2 том зээлийн санхүүжилтийн хэлэлцээр орж ирж байна. Энэ 2 төсөл маань зам тээврийн салбарын асуудлыг шийдэхээр орж ирж байгааг дэмжиж байна. Үлдсэн хэлэлцээрийн хүрээнд хэлэлцээрийг тогтвортой байдалд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?