2020.01.29

Б.Баттөмөр: Монголд салхины асар их нөөц бий

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.01.29/ Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Маш сайн төсөл орж ирж байна дэмжиж байна. Монгол улс өнөөдрийн хүртэл өөрийн хэрэгцээт оргил ачааллын үед хэрэглэх эрчим хүчнийхээ нэг хэсгийг ОХУ-аас авдаг. Эдийн засаг тэлж байгаа тул жил ирэх тусам нийт хэмжээний 5 хувиар нэмэгдэж байгаа. 5 хувь гэдэг бол 50мГв энэ нь нэг том хотыг хангах хэмжээний хэрэгцээ жил болгон гарч байгаа. Үүнийг зохицуулж байгаа гэдгээрээ онцлогтой. 

1990-ээд оноос хилийн боомтуудын хэрэгцээг цаад улсаасаа авч байсан. Энэ боомтууд дээр авдаг асар өндөр өртөгтэй 14 центээр авч байгаа хэвээрээ байгаа юу? Буулгах тал дээр нар салхины станц болгох энэ чиглэлийн ажил юу хийгдэж байна вэ? Монголд салхины асар их нөөц бий. Салхины эрчим хүчийг бүрэн ашиглаж чадвал БНХАУ-г бүрэн хангах чадалтай гэж эрдэмтэд тогтоосон байдаг. 

Монгол улс эрчих хүчний системийн тохируулгыг ОХУ хийдэг. Энэ төслийг хэрэгжүүлснээр манай улс өөрөө тохируулга хийх боломж бүрдэнэ гэсэн байна. Энэ талаараа чухал ач холбогдолтой. Мөн Эгийн усан цахилгаан станц байгуулах асуудал юу болсон бэ? 

Түүний асуултанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариуллаа.