СХД 2023 онд ногоон байгууламж нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
2023.01.18

СХД 2023 онд ногоон байгууламж нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  /2023.01.17/-ны өдөр боллоо.

Хурлын эхэнд  өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.

Хуралд оролцсон нийт удирдлагуудад “Иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллага бүр Ёс зүйн хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэн, зохих журмын дагуу холбогдох байгууллага, иргэд, ажилтнууддаа мэдээлдэг байх, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах, Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарах, Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах” зэрэгт анхаарах шаардлагатайг хэллээ.

Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон 

  • 2023 онд гэр хорооллын доторх ногоон байгууламж бүхий цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод сөөгийн нэр төрлөөр нь тооллого бүртгэлийн суурь мэдээллийг санг бий болгох, ногоон байгууламж нэмэгдүүлсэн талбайг байнгын арчилгаатай байлгахад анхаарч ажиллах
  • Сайжруулсан шахмал түлшний зохистой, аюулгүй хэрэглээ, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахтай холбоотой зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах
  • Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах,  нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангах
  • Байгаль орчинд сөрөг нөлөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сараал усны шинэ техинологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины батерей, моторын тос, тосоол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулах 
  • Зуслангийн бүсийн орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлуудын бэлтгэл ажлыг сайтар хангах
  • 2023 онд нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн ил тод шуурхай, зохион байгуулж хэрэгжүүлэх, хүнд суртал гаргахгүй байх
  • 2023 онд хийгдэх явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжуудыг хийгдэх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах үүрэг, чиглэл өглөө.