Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа
2024.08.26

Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа

“Сумдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах-TA10201-MOH” төслийн хүрээнд Улсын бүртгэлийн албан хаагчдын бүсчилсэн сургалтыг 2024 оны 08 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Дорнод, 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгууллаа.

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг сумдад бүрэн нэвтрүүлэх, улсын бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгын хүрээнд эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн систем, программ хангамжийг өргөтгөн хөгжүүлэх ажил хийгдэж байгаа билээ.

Энэ төслийн бэлтгэл ажлын хүрээнд улсын бүртгэлийн албан хаагчдын мэдлэг, чадавхыг бэхжүүлэх эхний сургалтад сумдын улсын бүртгэгчдийг бүрэн хамруулах зорилгоор бүсчилсэн сургалтыг зохион байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн нийт 440 албан хаагч хамрагдлаа.

Сургалтын хөтөлбөрийн дагуу албан хаагчдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай ойлголт, хууль тогтоомж, улсын бүртгэлийн цахим системд бүртгэл хөтлөх, архивын цахимжилт, лавлагаа олгоход анхаарах асуудлаар сургагч багш нар хичээл зааж, тодруулга мэдээлэл өгч оролцлоо.