ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2025.03.06

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

XVII жарны Элдэв эрдэнэт хэмээх Хөхөгчин модон могой жилийн хаврын тэргүүн сарын билигт сайн өдөр төрдөө үнэлэгдэж, салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулан өглөө.

Шагнагдсан “СОНГИНОХАЙРХАН”-чууддаа баяр хүргэж, ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.