2022.12.07
Зам тээврийн салбараа авлигаас ангид, шилэн болгож цахимжуулна
Зам тээврийн салбараа авлигаас ангид, шилэн болгож цахимжуулах ажлын хүрээнд Зам тээврийн салбарын 56 зөвшөөрлийг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлээд байна.
Салбарын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгахад анхаарч, энэ чиглэлээр Авлигатай Тэмцэх Газраас өгсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Аливаа үйл ажиллагааг аль болох хүний биет оролцоо, шууд хамаарлаас холдуулж, ил тод нээлттэй болгож байж авлига хүнд суртлыг таслан зогсооно.