Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд санал солилцлоо
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачаг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар нийтийн тээврийн үйлчилгээ, менежментийг сайжруулах чиглэлд "Ногоон Улаанбаатар хот" хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов.
Мөн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүнтэй уулзаж төрийн шийдвэрийн залгамж чанар, хамтын ажиллагааны хүрээнд нийтийн дүүжин тээврийн төслийг үргэлжлүүлэн эрчимжүүлэх талаар байр сууриа илэрхийлж, харилцан мэдээлэл солилцсон юм.
Холбоотой мэдээ
2024.05.03
2024.03.10
2024.01.05