
2025.05.28
Хонь ноослогчдын ‘’Алтан хайч” олон улсын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулна
Дэлхийн улс орнуудад 1961 оноос хойш зохион байгуулагдсан “Алтан хайч” олон улсын тэмцээнийг Монгол Улсад ирэх сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор “Алтан хайч- 2025” хонь ноослох тэмцээнийг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах шийдвэр гарсан. ХХААХҮ-ийн сайдын 2025 оны А/235 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хурал болж, тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.