С.Бямбацогт: Иргэдэд олон чиглэлд хямд үнээр, ая тухтай нисэх боломжийг бүрдүүлнэ
Агаарын тээвэрлэгчид маань харилцан ойлголцолд хүрч, аль нь хаашаа нисэх, хэрхэн үр ашигтай хамтарч ажиллах, гадны авиа компаниудтай өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тал дээр нэгдсэн шийдэлд хүрсэнд баяртай байна.
Мөн орон нутгийн нислэгийн тийзийг хямдруулж, олон чиглэлд нислэг сэргээх бодлого баримталж байна.
Энэ хүрээнд:
-Онгоцны шатахууныг нэг цонхоор, нэгдсэн тарифаар хямд авах. /Одоо авч буйгаас тн тутамд 265 ам доллар хямдрах боломжтой/
-Орон нутгийн нислэгт татаас өгөх. /Нийтийн тээвэрт өдөр бүр 500 сая, жилд 180 тэрбум төгрөгийн татаас өгдөг бол орон нутгийн 9 чиглэлд нислэг хямдруулахад ердөө 9.8 тэрбум төгрөгийн татаас шаардлагатай/
-Агаарын тээврийн болон нисэх буудлын үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргах нь чухал байгаа юм. /Хот хоорондын болон төмөр замын зорчигч тээвэр НӨАТ-гүй байдаг/ Ингэж чадвал орон нутгийн иргэд маань онгоцоор 50% хүртэл хямд зорчих боломж нээгдэнэ.