Замын-Үүд боомтоос анх удаа 16 галт тэрэг Эрээн боомт руу гарлаа
2022.11.28

Замын-Үүд боомтоос анх удаа 16 галт тэрэг Эрээн боомт руу гарлаа

Улсаа тунхагласан түүхт энэ өдөр түүхэндээ анх удаа 16 галт тэрэг замын-үүд боомтоор гарсан баярт үйл явдал тохиолоо.

Монгол улсын хамгийн том, хамгийн гол боомт болох Замын-Үүд боомтоос анх удаа 16 галт тэрэг Эрээн боомт руу гарлаа.

Цаашдаа ч галт тэрэг солилцоог улам нэмэгдүүлж өдөрт 18-аас 20 галт тэрэг тогтмол солилцдог болох бодлого баримталж байна.

Энэ хэрээр экспорт болон импортын хэмжээ нэмэгдэж “эдийн засгийн цусны эргэлт” эрчимжинэ.