
2022.11.23
Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгох санал тавив
Өнгөрсөн жилүүдэд Дарханы замын ажил удааширснаас болж иргэд мөн ч их цөхөрсөн бухимдсан. Арга байхгүй. Энэ алдааг давтах эрх одоо байхгүй.
Ирэх онд Дарханы замыг 2 урсгал 4 эгнээ болгож бүрэн ашиглалтад оруулна. Тиймээс одооноос энэ ажилд онцгой анхаарч, энэ өвөл бэлтгэлээ бүрэн хангаж ирэх хавар ажлаа эрт эхлүүлэх талаар Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачитай уулзах үеэрээ санал солилцлоо.