2022.12.06
Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 91 хувьтай байна
НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас хасах тухай, Ашиг орлогын хуваарилалт тогтоох, газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах зэрэг асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөл гарган шийдвэрлэлээ.
Тухайлбал,
Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлгийн 23 дэд бүлэгт хамаарах 1369 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар хэрэгжилт 91 хувьтай байна.
Мөн Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 856 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.