
2025.06.23
З.Төмөртөмөө: Метр квадратын зөрүүн дээр оршин суугчид анхнаасаа анхаарч тохирох ёстой
"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны иргэдтэй уулзаж, асуултад нь хариулт өгч, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны иргэд зонхилон метр квадратын зөрүү, авто зогсоол, барилгын зураг төслийн талаар тодруулж байна" гэв.