2022.11.25

Ж. Батжаргал: Хүн амьдрах ая тухтай орчин гэдэг ойлголтыг тодорхойлох хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Өмнөх хуулиар хэрэгжиж байсан харилцаа бол улсын шинж чанартай авто зам, хот суурин газрын төлөвлөлт хийгдээгүй газруудад өмчлөл өгсөн. Энэ алдаагаа засаад газар зохион байгуулалт, хотын хөгжлийн төлөвлөгөө гээд хэсэгчилсэн төлөвлөгөөнд орсон, хүн ая тухтай амьдарч болох газар, орчин бүрдсэн байх тухай орсон байна. Дэд бүтэц гэдэг үг энд алга. Тиймээс хууль хэрэгжүүлэх явцдаа хүн амьдрах ая тухтай орчин гэдгээ юу гэж ойлголцох вэ? Үүнийг хэлэлцүүлгийн түвшинд ямар зохистой нэр томьёонд оруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Мөн хэмжээний асуудал ямар байх вэ.