Газрын тухай багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
“Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай", "Газрын кадастрын тухай" хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, “Геодези, зураг зүйн тухай хууль''-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Газрыг албадан чөлөөлөх тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломж бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн газрыг гэрчилгээжүүлэх” гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд газрын харилцааны шинэтгэл хийхээр төлөвлөж, эдийн засаг, нийгмийн өнөөгийн шинэ түвшинд нийцэх байдлаар холбогдох зохицуулалтуудыг энэ багц хуульд тусгаж өгсөн байна.