2022.01.05

УИХ-ын гишүүн Н.Учрал оны эхний өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23, 27, 29 дугаар хороодоос гишүүнээр сонгогдсон Н.Учрал гишүүн 2022 оны эхний өдрүүдэд тойрогтоо ажиллаж, сонгогчидтой уулзаж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал 2021 онд Хууль санаачлах, төрийн бодлого тодорхойлох үйл хэрэгт манлайлсан төрийн түшээгээр тодорч, УИХ-ын дарга Г.Занданшатараас Хүндэт өргөмжлөл, Улсын Их Хурлын даргын нэрэмжит шагналыг гардан авсан. Тэгвэл тэрээр шинэ оны эхний өдрүүдийг тойрогтоо ажиллаж өнгөрүүлж байна. 

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа тайлбарлан “Шинэ оны эхний өдрүүдэд тойрогтоо ажиллав. Бэлэг сэлт өгдөг гэж шүүмжлээд яахав ээ. 2016 оноос хойш л тойрогтоо явж тусламж, дэмжлэг хэрэгтэй айл өрхүүдэд тусласаар ирсэн. Өнөөдөр 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон 40 эхчүүдэд хүнсний дэмжлэг үзүүллээ. Сэтгэл юм шүү дээ. Мөн Засгийн газрын шагналаар нэр бүхий иргэдээ шагналаа” гэжээ.