Сонгинохайрхан дүүрэгт 2022 онд Өвлийн спортын ордон баригдана
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурал /2021.12.31/-нд боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Тамгын газрын дарга Д.Төмөрбаатарын хамт удирдан явуулж 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, ололт амжилтаа ярилцлаа.
Ирэх 2022 онд дүүргийнхээ иргэд рүү чиглэсэн олон ажлыг шинээр эхлүүлэн, амжилтаа улам ахиулан ажиллахын төлөө нэг сэтгэлээр, нэг баг болон ажиллахыг уламжлав.
Сонгинохайрхан дүүрэгт 2021 онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдэж нийт 28 сургууль, 60 цэцэрлэгтэйгээр үйл ажиллагааг явуулж байна.
Мөн дэлхийн стандартад нийцсэн хоёр том эмнэлэг ашиглалтад оруулж эрүүл мэндийн салбар нийтдээ 600 гаруй ортой болж, иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллалаа.
Оны дараа 150 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөл ашиглалтад орсноор дүүргийн нийт иргэдэд үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ нэмэгдэх юм.
Түүнчлэн 8500 гаруй гэрэлтүүлэг, 22,7 км зам, 300 гаруй өрхөд ариун цэврийн байгууламж, Баянхошуу дэд төв, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт олон бүтээн байгуулалтыг хийж, хүлээн авсан их бүтээн байгуулалтын жил байлаа.
2022 онд дараах ажлыг хийхээр төлөвлөжээ.
1. Өвлийн спортын ордны барилга /20-р хороо/
2. Хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор
3. Цэвэр бохир усны шугам сүлжээ /3, 4, 26, 36-р хороо/
4. Усан спорт цогцолбор гэх мэт олон том бүтээн байгуулалт багтжээ.