Дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт, хэлэлцүүлэг эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Нийслэлийн ИТХ хамтран “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Сургалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, түүнийг дагаж гарах дүрэм журмууд болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг төлөөлөгчдөд өглөө.
Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нэгдсэн хуралдаанаар энэ сарын 03-ны өдөр баталсан нийслэлийн 2022 оны төсвийн талаарх мэдээллийг өгөв. Мөн энэ хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээнүүдийн онцлогийг танилцуулсан юм.
Тэрбээр ирэх оны эхнээс дээрх шинэчлэн баталсан хуулиуд хэрэгжиж эхлэхийг онцлоод энэ хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь нийслэлд, цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрнө гэдгийг тодотголоо.
Сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Холбоотой мэдээ
Хан-Уул Дүүрэг
2022
05.17
Баянзүрх дүүрэг
2024
08.26
2024
02.28
Сонгинохайрхан дүүрэг
Налайх Дүүрэг
Баянгол Дүүрэг
2024
02.08
2023
12.31
Чингэлтэй дүүрэг
2023
09.26
Сүхбаатар дүүрэг
2024
03.11
2021
10.29
2021
10.22