2022.01.05
Сонгинохайрхан дүүрэгт 150 ортой эмнэлэг ашиглалтад орно
Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай Парламент телевизийн "Ярих өнцөг" нэвтрүүлэгт орж, 2021 онд дүүрэгтээ хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, 2021 онд олон Улсын стандартад нийцсэн "Жишиг нэгдсэн эмнэлэг", "Баянхошуу амбулатори" ашиглалтад орсон. Тус хоёр эмнэлэг ашиглалтад орсноор хэвтэн эмчлүүлэх ор 300 гаруйгаар нэмэгдсэн юм. Харин Эрүүл мэндийн төвийн өргөтгөл буюу 150 ортой эмнэлэг удахгүй ашиглалтад орохоор бэлтгэл ажил хангагдаж байна. Ингэснээр дүүргийн иргэд олон улсын стандарт, жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүртэх боломжтой болж байна.