2021.12.30
C.Чинзориг гишүүн нутгаасаа төрсөн гавъяатууддаа баяр хүргэлээ
Өвөрхангай нутгаас хоёр гавьяат төрлөө. С.Чинзориг гишүүн өөрийн цахим хуудасаараа дамжэуулан дараах мэндчилгээг хүргэсэн юм.
Тэрээр,
Шүүхийн байгууллагад олон жил ажиллаж шударга үнэний төлөө насаараа зүтгэсэн П.Адьяасүрэн гуай минь Монгол Улсын Гавьяат хуульч, сум нэгдлийн даргаар олон жил ажилласан, аймгийн ХАА-н газрыг удирдаж явсан Б.Дашпунцаг гуай Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор шагнууллаа.Нутаг орныхоо нэрийг улс даяар дуурсгасан эрхэм гавьяатууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энх байж мөнх жаргаарай.
хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn