2021.12.09
Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2021.12.09/ боллоо. Нийслэлийн төсөв өнгөрсөн долоо хоногт батлагдсантай холбогдуулан 2022 онд дүүрэгтээ хийж хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ боловсруулах асуудлаар хуралджээ.
Дүүргийнхээ иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох нөхцөл, дэд бүтэц, иргэдийн эрүүл, аюулгүй байх орчин зэргийг уялдуулан анхаарч ажиллахаа дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай илэрхийллээ.
Зөвлөлийн хуралд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар оролцож, дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
- Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны биелэлт, үр дүнгийн тухай
- Дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай
- Дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл
- Дүүргийн 2022 оны төсвийн төслийг ДИТХ-д өргөн барих тухай хэлэлцлээ.