2021.12.14

Б.Жаргалмаа: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зүйл, заалтыг нарийн тусгах хэрэгтэй

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.14/ боллоо. Хурлаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Нийгмийн сүлжээнд аж ахуйн нэгжүүд тамхины ургамал тариалж байна гэх мэдээлэл гарсан. Үүнд салбарын сайд нь дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Утаат тамхи, электрон тамхи, халаадаг тамхийг оруулж ирж байгаа талаарх судалгаа, мэдээлэл байна уу?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зүйл, заалтыг нарийн тусгах хэрэгтэй.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.