Монгол Улсын Тамхины тухай хууль 2013.03.01-ээс хэрэгжинэ
2013.03.01

Тамхины тухай хуулийн танилцуулга

Энэ хуулийн зорилт нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино

9 дугаар зүйл. Утаат тамхи татахыг хориглох газар

9.1.Дараахь газар утаат тамхи татахыг хориглоно:

9.1.1.нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг;

9.1.2.галт тэрэгний болон усан онгоцны зорчигчдын өрөө /купе/, хонгил; 9.1.3.шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах.

9.2.Дараахь байгууллагын тусгайлан зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар утаат тамхи татахыг хориглоно:

9.2.1.зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн үйлчилгээний танхим;

9.2.2.нийтийн хоол, худалдаа, үзвэр, үйлчилгээ, баар, цэнгээний газар; 9.2.3. аливаа байгууллага, аж ахуй нэгжийн албан байр.

/Тамхины хяналтын тухай хуулиас/