Тамхи татах тусгайлан өрөө гаргах асуудлыг дэмжих хэрэгтэй гэж зарим гишүүд үзэв
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, О.Содбилэг
2014.04.25

Тамхи татах тусгайлан өрөө гаргах асуудлыг дэмжих хэрэгтэй гэж зарим гишүүд үзэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.04.24/ нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Я.Содбаатар гишүүн  асуулт асуулаа

Тусгайлан өрөө гаргах асуудлыг бид дэмжих ёстой. Төмөр зам, нисэх буудал дээр зэрэг байгууллагууд  ийм өрөө байх хэрэгтэй. Олон улсад ч ийм өрөө  байдаг. Харин Монгол улсын стандартаа дагаад алхам гэснийг метрээр хэмжих нь зүйтэй байхаа. Тамхины хууль бус наймаа бол газар авсан нь үнэн шүү дээ. Бөмбөгөр, Нарантуул захаар явж байхад энэ тухай яригдаж байсан. Тиймээс хуулийн амьдралд нийцэхгүй байгаа зүйлсийг засаад явах нь хэрэгтэй.

Мөн О.Содбилэг гишүүн хуулийн төслийг дэмжих хэрэгтэй гэсэн санал хэлсэн юм.