Ц.Нямдорж: Ямар гээч юм УИХ-д оруулж ирээд бужигнуулаад байна Залуучууд аа.
УИХ-ын /2014.04.24/ нэгдсэн хуралдаанаарТамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, гишүүд дэмжилгүй хууль санаачлагчид нь буцаасан юм. Эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн зарим гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
Н.Нямдорж гишүүн асуув
500 алхам гэдгийг Шаравдоржийн алхаагаар тооцох уу, Баасанхүүгийн алхаагаар тооцох юмуу. Стандартад алхам гэдэг шинэ хэмжих нэгж орж байгаа юмуу. Ямар гээч юм УИХ-д оруулж ирээд бужигнуулаад байна. Залуучаадаа
О.Баасанхүү хариулав. Олон нийтийн байцаагч нарыг алхаж очоод хяналтаа хэрэгжүүлээч гэсэн санаа юм. Түүнээс биш шугам бариад оч гэж байгаа юм биш
С.Баярцогт гишүүн асуув
Амьдралд хамгийн сайн хэрэгжиж буй хуулийн нэг бол Тамхины хяналтын тухай хууль байгаа юм. Гэхдээ хуулийн хэрэгжилтэд асуудал байж магадгүй. Гэхдээ шалтгааныг ингэж худлаа хэлэхээ болиочээ. Энэ хуулиас болж далд эдийн засаг сэргэж, тамхийг дамлаж зарах, тамхины импортын хэмжээ өссөн гэх мэт худлаа тайлбар хийхээ болих хэрэгтэй.