“Тамхины эсрэг хамтдаа” аян
“Тамхины эсрэг хамтдаа” аян
2013.02.28

“Тамхины эсрэг хамтдаа” аян

Тамхины тухай хуульд өөрчлөлт оруулснаар тамхийг олон нийтийн газар, сургууль, цэцэрлэг болон тодорхой газруудад татахгүй байхаар хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг Монголын үндэсний их сургуультай хамтран “Тамхины эсрэг хамтдаа” аяныг долоо хоногийн хугацаатай зарласан байгаа.

Өнөөдөр төв талбай дээр 1000 оюутан цуглаж тамхи татахгүй байх, хуулийг дээдэлж мөрдөхийг уриаллаа

Мөн өнөөдөр төв талбай дээр 1000 оюутан цуглаж тамхийг татахгүй байх, хуулийг дээдэлж мөрдөхийг уриалж байгаа хэмээн Монголын үндэсний дээд сургуулийн салбар сургуулийн захирал Мөнхнасан хэллээ. Тамхины эсрэг хамтдаа аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад болон ард иргэдэд тамхины эсрэг хор хөнөөлийг сурталчилах ажилд оюутнууд идэвхитэй оролцжээ.

Өнөөдөр болсон оюутны жагсаал дээр эрүүл мэндийн яамны дэд сайд Ж.Амарсанаа хүрэлцэн ирж идэвхитэй оролцсон оюутнуудад талархалын өргөмжлөл гардуулсан юм.

Жагсаалд оролцож байгаа оюутнууд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч тамхинаас татгалзан, дам тамхидалтаас өөрсдийгөө хамгаалж, тамхийг амьдралаасаа хасахыг залуучууддаа уриаллаа.