2021.12.02

С.Одонтуяа: Байнгын хороод хууль зөрчиж шийдвэр гаргасан

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Засгийн Газрын хэлэлцээрийг хийхдээ Монгол Улсын хуульд нийцүүлж байгуулах ёстой. Тэгэхээр Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулан Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газрын хэлэлцээр хийгдсэн.

Энэ хэлэлцээрийг 2019.04.10-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо. 2019.04.09-ний өдөр Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газарт гарын үсэг зурах эрхийг олгосон. Гэтэл эл эрхийг олгохдоо тухайн үед мөрдөгдөж байсан маш олон хуулийн заалтыг зөрчсөн байгаа юм. Энэ хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хоёр зүйл заалт дээр анхаарах асуудал байна. Хуулийн шийдэл нь болохгүй байна.

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.