2019.10.25

Б.Бат-Эрдэнэ: Мөрийтэй тоглоомын газар байгуулахыг хориглосон нь зөв

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцлээ.

2015 оны  шинэчилсэн хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хил дамнасан чөлөөт бүс гэж байсныг эдийн засаг, хамтын ажиллагааны бүс болгож нэрийг нь өөрчилж байгаа гэж ойлголоо. Чөлөөт бүсэд хууль бус наймаа, худалдаа, хар тамхи, хориотой ангийн үс, арьснаас эхлээд асуудал их бий шүү. Мөрийтэй тоглоомын газар байгуулахыг хориглосон нь зөв. 900 га газарт чөлөөт бүс байгуулах юм байна. Малыг амьдаар нь оруулах уу?