2021.10.27

Ц.Цэрэнпунцаг: Чөлөөт бүс хувийн хөрөнгө оруулагчидтай нягт ажилламаар байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Хамгийн гол нь энэ төслийг хэрэгжүүлэхдээ анхаарах зүйл байна. Цаашдаа яаж үр дүнтэй ажиллаж, дэд бүтцийн асуудлыг шийдэж аж ахуй нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Цаашдаа энэ дэд бүтцээ хэрхэн ашиглаж, ямар үйл ажиллагаа явуулах тал дээр анхаарч аж ахуй нэгжүүд тэнд барих дэд бүтэцдээ хяналт тавьж ажиллах боломж олгох хэрэгтэй. Бүүр цэвэрлэх байгууламж гэх мэт нарийн асуудлууд дээр тооцоо, судалгаатай, үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхний хяналт дотор ажиллах шаардлага бий. Санхүүгийн дэмжлэгээ Чөлөөт бүсэд хэрхэн зарцуулах асуудал нь тодорхой байх хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn