2021.12.02

Б.Дэлгэрсайхан: Хоёр улсын хэлэлцээрийг яаралтай соёрхон батлах хэрэгтэй

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Хоёр улсын хэлэлцээрийг яаралтай соёрхон батлах хэрэгтэй. Үүнээс болоод Замын-Үүд чөлөөт бүс хөгжихгүй, хөдлөхгүй байна.

Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан бүс гэчихээд ажиллах хүчин дээрээ хүнд суртал гаргах нь зөв үү?

Чөлөөт бүсийн хуульд гаднаас ажиллах хүч авах талаар хэрхэн тусгасан бэ?

Түүний асуултад Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.