2021.10.27
С.Чинзориг: Монголд чөлөөт бүс хөгжихөд юу саад болж байна вэ?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин бүрдүүлээд 20 жил ярилаа. замын-Үүд эхлэл төдий харин нөгөө 2 бүс таг зогссон. үүний шалтгаан юу байна вэ? Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна уу? Санхүүжилт шаардлагатай юу? Одоо энэ хуульд өөрчлөлт орохоор яаж хөгжих вэ?
Нүдэнд харагдах ямар ажил явагдах вэ? Бас Ковидын нөхцөл байдал үргэлжилнэ. Иймд эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хөгжлийг яаж харж байгаа вэ? Гаднаас орж ирж байгаа бүх зүйл үнэтэй болчихлоо.мөн Ковидын нөхцөл байдал амаргүй үргэлжилнэ.Юмны үнэ өснө, Урд хөш хилээ хаачихлаа, хэзээ нээх нь тодорхойгүй байна. Хэвийн нөхцөл байдлыг хангах талаар юу хийх вэ?
Түүний асуултад МУ-ын Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn