2021.10.27

Б.Баттөмөр: Хуульд өөрчлөлт оруулснаар чөлөөт бүсийг байгуулах бүрэн боломж бүрдэх үү?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Чөлөөт бүсийн хөгжил Монгол улсын хөгжилд чухал нөлөөтэй. Өнөөдөр Дэлхийд 5400 чөлөөт бүс байна, үүний 1000 нь сүүлийн 5 жилд бий болсон. Одоо дэлхий нийтийн эрдэмтдийн тооцооллоор 500 аад чөлөөт бүс нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. Манай урд хөршид 10 гаруй чөлөөт бүс байна, дэлхийн жишиг болсон чөлөөт бүс тэнд байгаа.

2020 оны 11 сард Казахстаны өмнөд хэсгээс Номхон далай Шинэ Зеландыг хүртэл дэлхийн хамгийн том чөлөөт бүс байгуулагдсан. Арабын нэгдсэн Эмират улсад ач холбогдлоо өгч байгаа чөлөөт бүс байна. Манайх Хөшигтийн хөндийг түшиглээд чөлөөт бүс байгуулах боломжтой гадны туршлага байна. Чөлөөт бүсээр татваргүй бараа гаргах гээд том боломж байна. Энэ хуульд өөрчлөлт орсноор Цагаан нуур, Замын үүд гээд яригдаж байгаа энэ 3 чөлөөт бүс үйл ажиллагаагаа явуулах боломжтой юу? Яагаад өнөөдрийг хүртэл манайд чөлөөт бүс байгуулагдаж чадахгүй байна вэ? 

Түүний асуултад Эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч А.Энхзул хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn