
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо
2015.01.28
Чөлөөт бүсийн асуудлыг хойшлуулав
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа.
Учир нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэн санал дүгнэлтээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд ирүүлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдаан нь хойшлогдсон аж.
Тиймээс санал дүгнэлт ирсний дараа Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болов.