2021.01.22

Ж.Ганбаатар: Ажил хийдэг хүн олон болсноор ирээдүйд өндөр тэтгэвэр авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Хуулиас өөрөөр НД-ын сантай холбоотой хэлэхэд: Ирээдүйд сан өөрөө өөрийгөө авч явах. Үүнийг л бид анхаарах ёстой. Ирээдүйд НД төлөгчид өндөр тэтгэвэр авъя гэвэл өнөөдөр бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой. Тэтгэврийг ОУ-ын дундаж жишигт хүргэхийн тулд ажил хийдэг хүн олон болгох ёстой. Ажил хийдэг хүн олон болж байж ирээдүйд өндөр тэтгэвэр авна. Ажилладаг хүмүүс олон болох ёстой. Л.Энх-Амгалан гишүүний гаргасан өнцгөөс хандахад ийм байна.

Бид 105.000  ААН-тэй гэж ярьдаг. Түүнээс 45.000 нь НД-ын тайлан гаргаж өгдөг гэсэн тоо баримт байна. Хэлэлцүүлгээс харахад 226.000 малчдаас 40.000 малчин тэтгэврээ төлдөг гэж хэлэх шиг боллоо. Энэ хууль гарснаараа НДШ-ийг төлдөг малчдын тоо олон болох, сандаа үр ашгаа өгөх, ирээдүйд тэтгэвэр тогтоолгож байгаа олон хүмүүс хуулийнхаа  зарчмыг барьж явна гэдэгт итгэж байна. Бүгдээрээ хөдөлмөрлөх ёстой гэдэг зарчим руу явах ёстой.