2021.01.22
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн үйлчлэх хугацааг сунгах хуулийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржын санаачлан боловсруулсан "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын 2020 оны «Коронавируст халдвар КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" 36 дугаар тогтоолын 5 дахь заалтад “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шийдвэр гарсан тул хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон.
Иймд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулга хийлээ.
Хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийгУИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn