2022.08.08
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төллөө
Хөдөлмөр эрхлэлтийн байдал онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж уг хуулиар бүрдсэн.
Энэ хүрээнд халамжийн болон нийгмийн даатгалын сангаас өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, 1995-2019 онд малчнаар ажилласан 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нар нийгмийн даатгалаа нөхөн төлсөн. Өмнөх хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар заасан ч дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлаас шалтгаалан хугацааг 1 жилээр сунгасан. Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр иргэн өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдсэн юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг
Өнгөрсөн жил 88.000 орчим иргэн хамрагдана гэсэн боловч 20 хувь нь буюу 19.000 иргэн хамрагдсан байна. Энэ нь ковидтой холбоотой. Тийм учраас энэ хуулийн хэрэгжилт хугацааг нэг жилээр сунгах нь зөв. Хамгийн гол нь малчдад сурталчилгаа сайн хүргэхгүй бол хуулийн талаар ойлголт муутай байгаа.
9.200 малчин 17.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлжээ.