Б.Дэлгэрсайхан: Наймдугаар сарын нэгэн гэдэг хамгийн оновчтой хугацаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ нэгдсэн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
Зарим гишүүд буруу ойлгоод байх шиг байна би М.Билэгт гишүүний тухайд би буруу ойлгосон байна гэж бодож байна. Төрийн алба л хийхгүй бол өлсөж цангана гэж хэн ярьсан юм. Энэ яахав үгний алдаа байж болно. Гэхдээ төрийн албан хаагчдыг 6 сарын өмнө 4 сарын 1 гээд чөлөөлчихлөө. Ид бүтээн байгуулалтын ажил эхэлдэг сар. Энэ хооронд төрийн алба эзгүйрнэ.
Чөлөөлж болно гэтэл дараагийн хүн нь сонгон шалгаруулалт, төрийн албаны шалгалт гээд явсаар байтал 10 сарын нэгэн болно. Тиймээс 8 сарын 1 гэдэг бол оновчтой хугацаа. Орон нутгийн болон бүх бүтээн байгуулалтын ажил өрнөдөг манайх шиг улирлын чанартай ажил явагддаг оронд зургаан сарын өмнө чөлөөлнө гэдэг бүтэхгүй зүйл шүү. Тиймээс 8 сарын 1 гэдгээрээ явах нь зөв.
Холбоотой мэдээ
2024.10.31
2024.10.22
2024.10.21
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан