Ц.Гарамжав: Сонгуулийн сурталчилгааны хугацааг арай богино болговол яасан юм бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын гурван гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
Энэ жил УИХ-ын сонгууль, ИТХ-ын сонгууль тусдаа явагдах нь ээ. 2016 онд НИТХ хамт явагдсан. Түүний давуу тал нь сурталчилгааны ажил нь хамт хийгдээд, зардал мөнгө, хөрөнгө санхүү цаг хугацаа хэмнэсэн давуу талтай байсан. Энэ удаа аймаг нийслэл сум дүүрэг тусдаа учраас сурталчилгааны ажлын цаг хугацаа сараар урт байх. Сонгуулийн сурталчилгааны хугацааг арай богино болговол яасан юм бэ?
Сум дүүргийн төлөөллийг сонгоход зарим иргэдийн мэдлэг туршлага эрдмийн зэрэг, улсад ажилласан жил чухал байна. Ямар ч туршлагагүй залуучууд гарч ирээд хороо хэсгийн дарга нэртэй явж байгаад ИТХ-ын дарга болоод явчихдаг.
Холбоотой мэдээ
2020.05.19
2020.05.14
2020.05.08
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан