М.Билэгт: Төрд ажиллахгүй байсан ч амьдралаа аваад явчих чадалтай тийм хэмжээнд сэтгэдэг хүмүүс нь төрд ажиллах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ нэгдсэн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт
Дөрөвдүгээр сарын нэгнээс гэдгийг наймдугаар сарын нэгэн болгож өөрчилж байгаа юм байна. Зургаан сарын өмнө чөлөөлчих юм бол эд нар чинь ажилгүй цалингүй орлогогүй хэцүүднэ шүү дээ гэж байгаатай санал нийлэхгүй байна.
Монгол Улсын 3 сая хүн амын 1,2 сая ажил эрхлэх насны хүн ам байна. Гэтэл 200 мянга хүрэхгүй нь төрийн албанд ажиллаж байгаа.
Төрийн албанд л ажиллахгүй бол өөр ямар ч орлого олж чадахгүй болчихсон юм уу?
Тэгвэл нийт иргэдийн 90 хувь нь яаж хувийн хэвшилд ажиллаж амьжиргаагаа залгуулдаг гэж боддог юм бэ? Төрийн албанд байхгүй бол ажилгүй орлогогүй тэдний амьдрал хэцүүдэнэ гэж хэлж байгаа чинь юу гэсэн үг вэ? Энэ маш буруу шүү.
Энийг ингэж ярих юм бол бусад иргэддээ адилхан тогтмол цалин өгдөг болгочих. Иргэдээ хооронд нь ялгаварласан байдалтай харьцаж байна.
Амь амьжиргаагаа аваад явчихаж хэмжээнд сэтгэж хөдөлмөрлөж чаддаг тийм хэмжээний ес суртахуунтай, авилгад өртөхөөргүй амьдралаа аваад явж чадах хамгийн чадварлаг нь төрд ажилладаг байх ёстой.Тийм учраас энийг зургаан сарын өмнө ажлаас чөлөөлөгдөх гэдгээр нь байлга.
Уг нь бол төрийн албан хаагчдыг улс төрөөс хол байлгая гээд Төрийн албаны тухай хууль гаргасан. Тэгснээ ИТХ-ын 30 хувь нь төрийн албан хаагч байж болох юм байна гээд дахиад өөрчилсөн ийм байдлаар хувираад яваад байна.
Төрд ажиллаж байгаа 200 мянга хүрэхгүй хүмүүс хамгийн шилдгүүд байх ёстой.
Төрд ажиллахгүй байсан ч амьдралаа аваад явчих чадалтай тийм хэмжээнд сэтгэж чаддаг хүмүүс нь төрд ажиллах ёстой. Хамгийн арчаагүй нь төрд ажилладаг юм уу? Жирийн иргэдийнхээ амьдралын мэддэг хүн төрд ажилладаг байх ёстой шүү.
Холбоотой мэдээ
2020.06.15
2020.05.15
2020.04.30
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан